Хүүхдийн хувцасны хамгийн сүүлийн үеийн шийдэл - Японы ТОП 10 компанийн нэгд тооцогддог Marutaka Iryo Co.,Ltd албан ёсны эрхтэйгээр Moujonjon хүүхдийн хувцасны дэлгүүр 09 сарын 16-нд Тара Центрт нээгдэж, 100% эко материалтай, орчин үеийн загварын чиг хандлагыг илэрхийлсэн 0-14 насны хүүхдийн хувцаснуудаа танилцууллаа.
Moujonjon дэлгүүр нь Marutaka Iryo Co., Ltd-н дөрвөн брэндийн хувцсыг худалдаалж байгаа бөгөөд брэнд бүр өөр өөрийн онцлог, хэв маягийг агуулдаг учир та хүүхдээ нэг дороос бүрэн хувцаслах боломжтой болж байгаа юм.
Худалдаалагдаж буй брэндүүдийг дурдвал:
- 0–2 насны хүүхдэд зориулсан, харшил өгөхгүй хөвөн даавуун эко материалтай Kids Zoo брэнд,
- 1-10 насны хүүхдэд зориулсан, өнгөлөг бөгөөд биед эвтэйхэн Moujonjon брэнд,
- 2-10 насны хүүхдэд зориулсан, жилийн 4 улирлын хувцас хэрэгсэлтэй Kids Foret брэнд,
- 1-14 насны хүүхдэд зориулсан, орчин үеийн, загварлаг Daddy Oh Daddy брэнд
Яагаад эдгээр брэндүүд Японы хүүхдийн хувцасны ТОП 10 брэндэд багтдаг вэ?
Хүүхдийн арьсанд аюулгүй материал
Сүүлийн гурван жилд хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын тав нь ямар нэг арьсны харшил, үрэвсэлтэй гэж гарсан бөгөөд үүнд нөлөөлөгч хамгийн том хүчин зүйл нь чанаргүй, химийн хорт бодис ихтэй хувцас өдөр бүр өмсөх орсон байна.
Moujonjon дэлгүүрийн дөрвөн брэнд нь 100 хувь эко, чанартай материал ашигладаг бөгөөд үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагадаа химийн хорт бодис ашигладаггүй гэдгээрээ эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн.
Хөлрөлт нэвтрүүлэх шийдэл
Хүүхдийн биеийн температур зохицуулах механизм бүрэн хөгжөөгүй байдаг тул томчуудтай харьцуулахад гурав дахин их хөлөрдөг байна. Moujonjon дэлгүүрийн дөрвөн брэндийн хувцаснууд хөлрөлтийг нэвтрүүлэхээс гадна хөлрөлтөөс үүсэх бактерийн үржлийг зогсоодог гэдгээрээ хүүхдийн тань эрүүл мэндэд 100 хувь ээлтэй сонголт болж чадна.
Тухтай бас Загварлаг
Биед тухтай, биед сууж өгсөн оёдол, хийцтэй байхын тулд заавал энгийн байх албагүй гэдгийг Moujonjon дэлгүүрийн дөрвөн брэнд батлан харуулсан. Хүүхдийн хувцасны орчин үеийн загварын чиг хандлагыг судлан, хүүхдийн биед сууж, хөдөлгөөнд огт саад болохгүй хийцээр урладаг гэдгээрээ олон улсад хэдий нь танигдсан брэнд юм.
Moujonjon дэлгүүрийнхээ нээлтэнд зориулж есдүгээр сард хямдралтай худалдаа явуулж байгаа тул та манай дэлгүүрээр зочлон хүүхдэдээ хамгийн эрүүл, хамгийн хөөрхөн хувцаснуудыг хямдралтай үнээр худалдан аваарай.
Дэлгүүрийн хаяг: ХУД-ийн 15-р хороо ИМАРТ-ын баруун талд, Тара Центрийн 2 давхар, Moujonjon дэлгүүр
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: Moujonjon Mongolia фэйсбүүк пэйж болон moujonjon_mongolia инстаграм хаягийг дагаарай.
Утас: 7755-5656