Өглөө болгон бидэнд аз жаргал, инээд хөөр бэлэглэж, амьдралын утга учрыг мэдрүүлж байдаг энхрий бяцхан үрсдээ ээж аавууд бид хамгийн сайн сайхан бүхнийг зориулахыг хүсдэг.
Би өөрөө ч мөн адил ийм л хүсэл, мөрөөдөлтэй жирийн нэгэн ээж хүн. Тиймдээ ч миний энэ хүсэл өнөөдрийн энэ ажил, бизнесийн маань эхлэл болсон.
Аав ээжүүдийн тэр их хайрын илэрхийлэл болж хүүхдэд хамгийн таатай мэдрэмж төрүүлж, хэзээд тэдний итгэлтэй “анд” байж чадах тийм л хувцас хэрэглэлийг бид монгол хүүхдүүддээ хүргэж байгаадаа үргэлж баяртай байдаг юм. Тиймээс бид өдөр бүр ажлаа аз жаргалтайгаар хийж, хүүхэд бүрийн баяр хөөрөөр энэ амьдралыг гэрэл гэгээтэй, илүү өнгөлөг байлгахын төлөө хичээж ажиллах болно.
ХҮНДЭТГЭСЭН:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ: Б. САРАНТУЯА