Манай “Эй Эй Эй энд Эс” ХХК Япон улсын “Марүтака Ирёо”  (Marutaka Clothing Co.,Ltd.) компанитай  хамтран ажиллах гэрээнд 2022 оны 7 сарын 22-нд гарын үсэг зурж, албан ёсны борлуулагч болсон.

Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд албан ёсны эрхтэйгээр “Moujonjon”, “Kid`s zoo”, “Kids Foret”, “Daddy oh Daddy” брендийн олон нэр төрлийн хүүхдийн хувцас хэрэгслийг Монголынхоо зах зээлд нэвтрүүлж байна. “Дэлхийн бүх хүүхдийг инээж, баярлуулахын төлөө” гэсэн зорилготой ажилладаг “Марүтака Ирёо” ХК нь 1953 онд байгуулагдсан, олон улс оронд салбар төвүүдтэй юм.